Цэс

Little Coders

Product information

904,500

Description

Технологид хайртай хүүхдийнхээ сонирхлыг хөгжүүлэх, ирээдүйн шилдэг инженерүүдтэй найз нөхөд болох, эрүүл агаар, тав тухтай орчинд зуныг үр бүтээлтэй өнгөрүүлэхийн хажуугаар гадаад болон дотоодын томоохон компаниудад ажилладаг IT инженер, энтрпренерүүдээс суралцах боломжтой тусгай хөтөлбөр юм. Хүүхдүүд Найрамдал зуслангийн үндсэн ээлжийн хөтөлбөрүүдэд хамрагдаж, амарч, хөгжилдөхөөс гадна код бичиж сурах, роботууд дээр ажиллах, VR бичлэг, тоглоом бүтээх зэрэг толгой сэргэм хөтөлбөрүүдэд хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх давуу талтай.

Хугацаа

06.08 - 06.15 /7 хоног/

Насны ангилал

6 - 12 нас

Төсөлт хөтөлбөр

Зусланд амарч буй хүүхдүүд доорх 5 чиглэлийн 30 гаруй хөтөлбөрөөс өөрсдөө сонгон дугуйлан хэлбэрээр хамрагдана.Бүлэг үл хамааран өөрийн сонирхлоороо нэгдэн тухайн хөтөлбөрт хамрагдана.

Түгээмэл асуулт хариулт

Автобусны аюулгүй байдлын дүрэм юу вэ?
Суудлын бүсийг заавал зүүх Автобус хөдлөх үед босохгүй байх Автобусанд юм идэх хориотой Суудал дээрээс эргэж харах, босож зогсох, үсрэхгүй байх Бүлгийн удирдагчийн заавар зөвлөгөөг биелүүлэх
Хоцорсон үед яах вэ?
Ээлжийн цуваанаас хоцорсон тохиолдолд эцэг эхчүүд болон асран хамгаалагч нь цогцолборын байранд хүргэж өгөх асуудлыг бүрэн хариуцна. Амрагч хүүхдийн овог нэр, нас, хүйс, холбоо барих дугаар, цогцолборт ирэх цаг зэргийг тухайн өдрийн 12.00 цагаас өмнө 75056010 дугаарт залган тэмдэглүүлнэ. Заасан хугацаанд дээрх мэдээллийг ирүүлээгүй тохиолдолд бүлэг хувиарлалтаас хоцрох тул хариуцлагатай хандахыг хүсч байна.
Эргэлт хийх бол яах вэ?
Зуслан нь хүүхдийн бие даах чадвар нэмэгдүүлэх зорилготой орчин учраас “ЭРГЭЛТ” үйл ажиллагааг зохион байгуулахгүйг анхаарна уу.
Бүлгийн мэдээлэл хэрхэн авах вэ?
Та хүүхдээ аль бүлэгт орсон, бүлгийн удирдагчтай холбогдох тохиолдолд тухайн ээлж эхэлсэн өдрийн 14,00 цагаас хойш 75056010 тоот утсаар хүүхдийнхээ овог, нэр, сургуулийг хэлж ямар бүлэгт хувиарлагдсаныг мэдэж болно..