Цэс

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборт тавтай морил!

ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, НАЙРСАГ ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭН ХҮҮХДИЙН АЯ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЖ ХӨГЖИХ, ОРОЛЦОХ ЭРХИЙГ ТАНЬ ХАНГАХАД ЧИГЛЭГДСЭН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮДЭЭР ҮЙЛЧИЛЖ БАЙНА.

App screenshot

Манайд амрагчдын тоо

БИД ТА БҮХЭНД ҮНДСЭН БОЛОН ӨДРИЙН АМРАГЧ ГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА.

Үндсэн ээлж
10 900 +
Өдрийн амрагч
24 200 +
Нийт амрагч
40 000 +

Үндсэн ээлжийн мэдээлэл

Тус цогцолбор нь жилийн туршид 3, 5, 7, 10 хоногоор 40-45 үндсэн ээлж зохион байгуулдаг ба үндсэн ээлжээ хавар, намар, зун, өвөл гэсэн хэлбэрээр зохион байгуулдаг.

Өдрийн амралт

Эрхэм хүүхдүүд ээ! Байгалийн сайханд цэвэр агаарт гарч анги хамт олноороо нэг өдрийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрөөхийг хүсвэл бидэнд хандаарай. Та бүхнийг олон сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байна.

Бусад үйлчилгээ

Бид үндсэн болон өдрийн амралтнаас гадна дараах үйлчилгээг санал болгож байна.

Мэдээ, мэдээлэл

Зураг

image

Эрхийн бичгийн захиалга өгсөн хэрэглэгчдийн анхааралд

САНАМЖ /Эрхийн бичгийн захиалгын системийн шинэчлэлтэй холбоотойгоор зөвхөн захиалга өгсөн хэрэглэгч л явах нөхцлийг бүрдүүлсэн тул Найрамдал цогцолборын эрхийн бичгийг бусдад шилжүүлэх, худалдах, худалдан авсан тохиолдолд хүчингүй болохыг анхаарна уу. Ээлж эхлэх өдөр хүүхдийн автобусанд суух, цогцолборт ирсний дараа бүлэг хуваарилалтанд, цаашид амарч байх хугацаанд эрхийн бичиг байнга ашиглагдах тул хүүхдийн мэдээлэл зөрсөн тохиолдолд тухайн хүүхдийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу. /Уг асуудлаас үүдсэн хохирлыг цогцолбор хариуцахгүй болохыг мэдэгдье! /Олон Улсын Хуухдийн Найрамдал Цогцолбор

Зураг

image

Мэдэгдэл

Тус цогцолборын өвлийн амралтын төв байр улсын хөрөнгө оруулалтаар 2022 оны 8-р сараас эхлэн иж бүрэн засварт орж засварын ажлыг "Далуу" ХХК гүйцэтгэж байна. Одоогоор засварын ажил бүрэн дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй тул 2023 оны зуны эхний ээлжүүдийн амрагч хүүхдүүдийг өвлийн төв байранд хүлээж авах боломжгүй зөвхөн зуны хотхонд хүлээн авах нөхцөл үүссэн. Их засварын ажил бүрэн дуусч, улсын комисс хүлээн авсан тохиолдолд өвлийн байранд нэмэлт захиалгын ажлыг шуурхай зохион байгуулахыг үүгээр мэдэгдэж байна. Нэмэлт захиалгын мэдээллийг www.nairamdal.mn сайт болон Nairamdal Найрамдал хуудсанд мэдээлэх болно. / Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын захиргаа

Цоморлиг

image

Программчлалтай 3-р ээлжийн бүртгэл эхлэхэд бэлэн боллоо.

Хүүхэд өсч томрох тусам тэдний сонирхол нэмэгдэж, бусадтай харилцаа тогтоох, хамтарч сурах шаардлага гарч байдаг. Мэдээж сургууль, цэцэрлэг болон гэр бүлийн хүрээнд өдөр бүр бусадтай харьцаж байгаа ч өөрийн бие даасан байдалд суралцахад богино хугацаанд хамгийн үр дүнтэй арга бол зуны зусланд амрах юм. Бид зөвхөн амраад л буцахгүй, маш олон сонирхолтой туршлага болон мэдлэгийг 6-12 насны бяцхан амрагчиддаа олгохоор энэхүү хөтөлбөрийг гаргалаа. Таны хүүхэд Найрамдал зуслангийн бүх үндсэн хөтөлбөрт хамрагдаж бусадтай хөгжилдөхөөс гадна өөрийн бүлэг дотроо дараах хөтөлбөрт хамрагдах илүү онцлог боломж юм. Мэдээлэл, технологийн салбар бол хүүхдийн ургуулан бодох чадварыг ихээр шаарддаг салбар тул бид үүнийг илүү хөгжилтэй заах арга барилд хослуулан хүүхдийн насны онцлогт тохирсон, уйдаахгүй боловч ядраахгүй суралцах сэтгэлгээний шинэ техник хослуулж байна. Логик сэтгэлгээ хөгжүүлэх, танин мэдэхүй болон бүтээлч чадварыг дэмжих маш сонирхолтой хэлэлцүүлгүүд, тоглоомын хэлбэрээр хүүхдүүд робот болон техникийн үндсүүдтэй танилцаж өөрсдөө робот загварчилж сурна. Хөгжилдөнгөө код бичиж сурна, VR төхөөрөмжөөр хорвоотой танилцана гээд л сэтгэл сэргэм хөтөлбөрүүд таны хүүхдийг хүлээж байна. Өөрийгөө илэрхийлэх хэлэлцүүлгүүд ч мөн төлөвлөгдсөн байгаа. "ЗЭВ" академийн найрсаг чадварлаг багш нарын удирдлага дор Найрамдал зуслангаас тусгайлан бэлдсэн лабораторид, цэвэр агаарт хөтөлбөрийн дагуу чөлөөтэй суралцуулах нь хамгийн том давуу талтай. Цэвэр агаар, цэвэр орчинд та хүүхдэдээ мартагдашгүй зуны дурсамжыг бэлэглээрэй. Магадгүй таны хүүхэд ирээдүйн мэргэжлээ сонгох ч юм билүү

Бичлэг

image

Программчлалтай найрамдал хөтөлбөрийн 2-р ээлжийн бүртгэл амжилттай явагдлаа.

Энэхүү ээлжийн хөтөлбөр нь мэдээлэл технологийн суурийг 6-аас 12 насны хүүхдүүдэд цэвэр агаарт тав тухтай орчинд амрангаа вакум сургалтанд хамрагдах боломжийг олгодог бөгөөд бид "ЗЭВ" академитай код бичих түүгээрээ тоглоом бүтээх тусгай хөтөлбөрийг хоёрдох жилдээ амжилттайгаар эхлүүлж байгаадаа баяртай байна.