ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОР, ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

blog-1

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОР, ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ НАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2019 оны 4-р сарын 09 өдөр Олон Улсын Хүүхдийн "Найрамдал" Цогцолбор, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж ОУХНЦ-ын 8 сарын 2-12 хооронд Гадаад орнуудад амьдарч байгаа Монгол үндэстэн, угсаатны хүүхэд, өсвөр үеийнхний “Дэлхийн Монголчууд” ээлжийг хамтран зохион байгуулах юм. Уг арга хэмжээ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2019 онд хэрэгжүүлэх “Би нар” төсөл хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм. Дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа 300 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн хамрагдах тус ээлж нь “Монгол хүүхэд-Монголын бахархал” уриан дор хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол зан заншил, соёл, өв уламжлалыг хүүхэд, залууст зааж сургах, үндэс угсаагаара бахархах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагдах юм.