ТЕНДЕРИЙН УРИЛГА

blog-1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 03 сарын 27-ний өдөр   

 

Тендер шалгаруулалтын нэр: ОУХ-ийн”Найрамдал”цогцолборын Хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч  сонгон   шалгаруулах  нээлттэй  тендер

Тендер шалгаруулалтын дугаар:  ОУХНЦ- 01/2019

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор эрх бүхий тендерт оролцогчдоос ОУХ”Найрамдал” цогцолборын Хүнсний бүтээгдэхүүн  нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна.  Тендер шалгаруулалт нь 13 багц бүхий 1 тендер байна.

Багц

Багцын нэр

Багц -01

Малын мах (үхэр, хонь)

Багц-02

Тахианы мах

Багц-03

Өндөг

Багц-04

Хиам, зайдас

Багц -05

Гахайн мах, загасны мах

Багц -06

Хүнсний ногооны 1-р багц

Багц -07

Хүнсний ногооны 2-р багц

Багц -08

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Багц -09

Нарийн боов, гурилан бүтээгдэхүүн

Багц -10

Хуурай хүнсний бүтээгдэхүүн (Гурил, Будааны төрөл, элсэн чихэр )

Багц -11

 Бусад хүнсний бүтээгдэхүүн (Печень, чихэр, нөөшилсөн бүтээгдэхүүн, байхуу цай, амтлагчийн  төрөл )

Багц -12

Ундаа, Жүүс, Цэвэр ус

Багц-13

Шинэ жилийн бэлэг

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл нь 50,000 төгрөг-өөр худалдан авч болно. Тендерийн бичиг баримтын үнийг ОУХ”Найрамдал” цогцолборын Төрийн банк 109000061044 тоот дансанд шилжүүлнэ.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 50,000,000 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ: тухайн багцын нийт өртгийн 40% байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50,000,000 төгрөг

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Ирүүлнэ

 

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь Тендерийн материал бүрдүүлэх явцад эрх бүхий тендерт оролцогчдоос гарсан аливаа зардлыг хариуцахгүй.

Тендерийн хамт үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 14.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 05 сарын 01-ний өдрийн 14.30 цагт /Захиргааны байрны 211 тоот өрөөнд/ нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот , Сонгинохайрхан дүүрэг , 1-р хороо

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” цогцолбор

Төв шуудангийн хаяг 211127

Утас: 88110707, 91104545