ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

blog-1

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2019 оны 03 сарын 14-ны өдөр АШУҮИС болон ОУХНЦ-ын хоорондын хамтын ажиллагааны гэрээг үзэглэх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Мөнхбат, АШУҮИС-ийн НЭМС-ийн захирал Д.Даваалхам, Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Газрын дарга Г.Нандин, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч Ц.Нямсүрэн, Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш Ц.Нямсүрэн, Шим тэжээл судлалын тэнхимийн эрхлэгч Л.Дэлгэрзул, ОУХНЦ-ын талаас Тэргүүн дэд захирал Ш.Одончимэг, Дэд захирал Б.Отгонбат, Захиргаа санхүү, хамтын ажиллагаа, байгууллагын хөгжлийн албаны дарга Т.Мөнхзориг, Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны хэсгийн ахлагч Ө.Мандахзаяа, Ахлах арга зүйч Д.Энхээ, Захирлын туслах Ж.Цэцэгжаргал нар тус тус оролцлоо. Энэхүү гэрээнд хоёр тал харилцан биенээ дэмжиж ажиллахыг гол зорилго болгосон юм.  Найрамдал цогцолбор талаас Олон Улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал, сургалт семинар, уулзалт, хэлэлцүүлэг бусад төрлийн тэмцээн уралдаанууд, АШУҮИС-ийн багш, ажилчдын болон оюутан залуучуудын  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд Оюутан залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, орлоготой оюутан хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, ажил эрхлэх хүсэлтэй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зэрэг олон тал дээр дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Харин АШУҮИС-иас ОУХНЦ-ын эрүүл орчныг бий болгох зорилгоор сургалтын анги танхимд орчны үнэлгээ болох бичил цаг уурын хэмжилт хийж үнэлгээ өгөх, ОУХНЦ-ын  амрагч хүүхдүүдийн дунд эрүүл мэндийн боловсрол олгох шаталсан сургалтуудыг явуулж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт ажлуудыг өрнүүлэх юм.