ТЕНДЕРИЙН УРИЛГА

blog-1

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2019 оны 02 сарын 26-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр:

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын хэрэгцээнд урсгал засварын материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер

 

Тендер шалгаруулалтын дугаар:

 ОУХНЦ-05/2019                                                                   

Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын хэрэгцээнд урсгал засварын материал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалт нь 5 багц бүхий 1 тендер байна.

Багц

Багцын нэр

Багц -01

Барилгын урсгал засварын материалын багц

Багц-02

Сантехникийн урсгал засварын материалын багц

Багц-03

Цахилгааны урсгал засварын материалын багц

Багц-04

Автомашины урсгал засварын материалын багц

Багц -05

Дулааны урсгал засварын материалын багц

Тендерийн баримт бичгийг төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн бичиг баримтын үнийг ОУХ “Найрамдал” цогцолборын Төрийн банк 109000061044 тоот дансанд шилжүүлнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 20,000,000 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ: тухайн багцын нийт өртгийн 20,000,000 байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018 он/

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 20,000,000 төгрөг

Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2017, 2018/

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор нь Тендерийн материал бүрдүүлэх явцад эрх бүхий тендерт оролцогчдоос гарсан аливаа зардлыг хариуцахгүй.

Тендерийн хамт Санал болгож буй үнийн дүнгийн 1,5 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 03 сарып 28-ны өдрийн 13.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 03 сарын 28-ны өдрийн 13.30 цагт Захиргааны байрны 211 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын Захиргааны байрны 111 тоот өрөө

Нярав Б.Төмөрчөдөр  Утас: 91148284

Архивын ажилтан-Экологич Д.Ичинхорол Утас:96689984