"Олон улсын эх хэлний өдөр"

blog-1

"Олон улсын эх хэлний өдөр"

1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн зарласаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд энэхүү өнгөрүүлдэг болсон. "Олон улсын эх хэлний өдөр"-ийг улс орнуудын соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлүүдийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. 1952 онд Бангладеш улсын иргэд өөрсдийн эх хэл болох Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд Бангладеш улсад 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэгээс Олон Улсын эх хэлний өдөр үүсэлтэй юм.

 

Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би

Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт

Мөнхөд vр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч

Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт

Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг

Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн

Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгvvлсэн

Өрнөн мандахын шинж бvрдсэн өвгөдийн минь хэл

Өсөх наснаас өтлөх насан хvртэл чам юугаан судлан

Өдөр бvр vгсийн эрдэнийг чинь баярлан тvvнэм

Tvгшvvрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь

Төвшинээ соёл эрдэнэ дvгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр

Сэлбэл vгvй сэцэн оюутан хэл юvгээн энхрийлэн хөгжvvлюv хэмээн

Сэтгэл урмас бадран бахдаму vсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бvрдсэн хувь заяат тvмний минь

Хурц авьяаст хөвгvvд дvv нар

Халуун элэгтэн хотлоор

Эгшиг сайхан монгол хэл юvгээн нэн хайрлан дээдэлж

Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч

Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би

Бямбын Ринчин – Монгол хэл