1-р улирлын 4-р ээлж

blog-1

1-р улирлын 4-р ээлж

 

Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын 1-р улирлын 4-р ээлжинд Шинэ үе сургууль, Нийслэлийн 48-р сургууль, Сант сургууль, Замын-үүд 3-р сургууль, Монгени цогцолбор сургууль, Нийслэлийн 11-р сургуулийн сурагчдаас гадна Сэлэнгэ аймгийн хүүхдүүд, Хөгжим Бүжгийн Коллежийн сурагчид, ”Монголын Хүүхдийн Ордон”-ы сурагчид ирж амарлаа.

1978 онд “Найрамдал” анх үүдээ нээж, түүнээс хойш олон мянган хүүхдийг хүлээн авч, Монгол орны төдийгүй гадаад улс орнуудын үе үеийн амрагчдын найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. “Найрамдал”-д амрах нь хүүхэд бүрийн мөрөөдөл байсан гэж Найрамдалын үе үеийн амрагчид дурсан ярьдаг. Хамгийн тэргүүний хүндтэй, шалгарсан хүүхдүүд амардаг зуслан байсан. Өнөөдөр ч Найрамдал цогцолборт шилдэг, шалгарсан хүүхдүүд ирж амарсаар байгаа билээ. Тус цогцолборын энэхүү ээлжинд Олон Улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн хүүхдүүд амарсан юм. Хүүхдүүд маань улам илүү амжилт гаргаж авъяас чадвараараа дэлхийд тэргүүлэх болтугай.