“Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарлаа

blog-1

“Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарлаа

ХААН Банк нь 2017 оны сүүлчээс эхлэн НҮБ-ын тодорхойлсон Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг бодлогын хүрээнд дэмжин ажиллах, урт хугацаанд банкны үйл ажиллагааны түвшин бүрт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

Тус зорилтын хүрээнд 2018 онд ХААН Банк нь НҮБ-ын зүгээс бизнесийн байгууллагуудын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хамгийн том санаачилга “Даян дэлхийн гэрээ”-нд банк санхүүгийн салбараас сайн дураар анхлан элссэн банк юм.

2018 оны 11-р сарын 13-ны өдөр зохион байгуулсан “Монголын экологийн форум-2018”-ын үеэр ХААН Банкны Тогтвортой хөгжлийн бодлого болон компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2019 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар “НОГООН ТӨСӨЛ”-ийн уралдааныг зарласан.

Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулгадсан бөгөөд I үе шатанд ирсэн нийт 30 төслийн 2 төслийг II үе шатанд сонгон шалгаруулсан.

ХААН Банкны Тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2019 онд хэрэгжүүлэх Ногоон төслийн уралдааны шилдгийн шилдэг төслөөр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын “Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарлаа. Уг төслийн хүрээнд Олон Уулсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолборын хөгжлийн хөтөлбөрт Байгаль экологийн боловсрол олгох хөтөлбөрийг нэвтрүүлэн жилд 40,000 амрагч хүүхдүүдээрээ дамжуулан Тогтвортой хөгжлийн  тухай ойлголтыг хүүхдүүдэд бага наснаас нь суулгаж өгөх боломжийг олгож байгаа нь ирээдүйн иргэдэд оруулах томоохон хувь нэмэр гэж үзэж байна.