Мэндчилгээ

blog-1

Мэндчилгээ

       НҮБ-аас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг Дэлхий даяар албан ёсоор тунхагласнаас хойш манай улс  уламжлал болгон тэмдэглэж ирсэн  бөгөөд 26 дахь жилийнхээ баярыг тэмдэглэн өнгөрүүлж байна.

        Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолбороос ажил амьдралын гараагаа эхлүүлж идэр залуу нас, хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ  зориулан ихийг хийж бүтээн эдүгээ гавьяаныхаа амралтыг эдэлж буй нийт ахмадууддаа ахмадын баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. 
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөхийн ялдамд залуус бидэндээ ихийг зааж сургамжилж явахыг хүсье.

Хүүхдийн ариун цагаан буян үргэлж ивээж байх болтугай

 

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ О.ДОРЖСҮРЭН