Намрын ээлж эхэллээ

blog-1

Намрын ээлж эхэллээ

ОУХНЦ-н зуны үндсэн ээлж ЕБС-ийн хичээл эхэлснээр дуусгавар болж 9-р сараас эхлэн хамтран ажиллагч сургуулиуд болох ОРЧЛОН, САКУРА, САНТ, ОЮУНЫ НАХИА, ШИНЭ МОНГОЛ КОЛЛЕЖ, ХҮРЭЭ ТУЛГА, МОНГОЛ КООСЕН гэсэн сургуулиудын хүүхэд багачууд ОУХНЦ-н хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар ШИНЭ ЗУУН БИЛЭГ сургуулийн 290 хүүхэд тэдгээрийн багш, арга зүйч нар амарч, хичээллэж байна. Амрах хугацаан дахь тусгай хөтөлбөрийг тус сургуулийн багш нар, ОУХНЦ-н арга зүйч нартай хамтран боловсруулсан бөгөөд хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийн зургаас та бүхэндээ хүргэж байна.